Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах стандарт батлагдлаа

Энэхүү стандарт батлагдан гарснаар химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүнтэй холбоотой ажилладаг байгууллагуудын аюулгүй ажиллагааг хангах хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах стандарт батлагдлаа
Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах стандарт батлагдлаа. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэржсэн сүүлийн зуун жилд химийн бодисын үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж, тэдгээрийн хаягдал асар их хэмжээгээр хуримтлагдан, хүн төрөлхтөн түүний хор аюулд улам бүр автсаар байна. Химийн хорт, аюултай бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж аажим нөлөөлсний уршгаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин дэгдээх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, төрөлхийн өвчтэй хүүхдүүд төрөх, озоны цооролт үүсгэх, хэт дулаарал болох, энэ нь даамжирч, дэлхий ертөнцөд бидний огт төсөөлөөгүй эмгэнэл, сүйрэл авчирч болзошгүйг хүн төрөлхтөн урьдчилан харж тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 10 сая орчим нэр төрлийн химийн бодис хэрэглэж байгаагаас 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.
Эдгээр химийн хорт аюултай бодис, бүтээгдэхүүнийг хадгалах тодорхой стандарт байхгүйгээс орон сууцны хорооллын 1-р давхар, зоорийн давхар, гэр хорооллын хашаанд төрөл бүрийн мод болон, сендвичин байшин, контейнер зэрэг байгууламжид эдгээр бодисыг хадгалж эрсдлийг бий болгож байна. Иймд Герман, Шинэ Зеланд, Австрали, Малайз зэрэг улсад мөрдөгдөж буй стандарт, арга аргачлалын талаар судлан, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн химийн хорт болон аюултай бодисын агуулахын стандартыг БОНХЯ, ОБЕГ, ШУА-ын эрдэмтэн докторууд боловсруулсан бөгөөд энэхүү стандартыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Энэхүү стандарт батлагдан гарснаар химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүнтэй холбоотой ажилладаг байгууллагуудын аюулгүй ажиллагааг хангах хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах