Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг шалгаж байна

Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Цяньсу мужийн “Цяньсу Тяньзяй” компанийн химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг сэжиглэн шалгаж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг шалгаж байна
Химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Цяньсу мужийн “Цяньсу Тяньзяй” компанийн химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг сэжиглэн шалгаж байна. Энэ талаар Яньчэн хотын засаг захиргаанаас мэдээлжээ.

Одоогийн байдлаар энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүний тоо 26-д хүрээд байна. Шинээр шалгагдаж байгаа 17 хүн нь “Цяньсу Тяньзяй” компанийн ажилтнууд бөгөөд энэ үйлдвэрт үнэлгээ хийж, хуурамч мэдээлэл гаргаж өгдөг байсан нэгэн байгууллагын ажилтнууд аж. Тэднийг баривчлах буюу гэрийн хорионд оруулжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Яньчэн хотын тойргийн Сяншуй гацаанд орших химийн аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цяньсу Тяньзяй” химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон юм.

Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул энэ мужид 2.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүртэл мэдрэгджээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр энэ дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдаж, 566 хүн эмнэлэгт эмчлүүлсэн байна.

Хуваалцах