Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн баг Лондонд очжээ

Оросын тагнуулын Ерөнхий газрын ажилтан асан Сергей Скрипаль болон охиныг нь хордуулсан сэтгэцэд нөлөөлөх бодисын дээжийг шинжлэн судлах юм байна. Энэ тухай Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон Би Би Си-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн баг Лондонд очжээ
Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн баг Лондонд очжээ. Зураг: МҮОНРТ

Оросын тагнуулын Ерөнхий газрын ажилтан асан Сергей Скрипаль болон охиныг нь хордуулсан сэтгэцэд нөлөөлөх бодисын дээжийг шинжлэн судлах юм байна. Энэ тухай Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон Би Би Си-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн юм.

Тэрээр мөн олон улсын шинжээчдийн энэ шинжилгээ судалгааны үр дүн 2 долоо хоногийн дараагаас л гарахыг мэдэгдсэн байна. Түүнчлэн Скрипаль болон охиныг нь хордуулсан энэ хэргийг Химийн зэвсгийг хориглох конвенцийн дагуу мөрдөн шалгаж байгааг онцолсон байна. Түүнчлэн Их Британийн гадаад хэргийн сайд Оросын мөрдөгчдийг хэргийн материалуудтай танилцах боломж олгох уу гэсэн асуултад Москватай хамтран ажиллахыг хүсч байгаа ч Оросын эрх баригчид чин сэтгэлээсээ хэргийн учрыг тайлахыг хүсч байгаа эсэхэд эргэлзэж байна гэсэн хариулт өгч байлаа. Мөн ОХУ-ын хариу мэдэгдлүүд энэ хэрэгт үнэхээр холбоогүй гэж үзэж байгаа улсынхтай адилгүй байна хэмээн Борис Жонсон онцолсон юм. Үүний зэрэгцээ сэтгэцэд нөлөөлөх тэрхүү бодис Британиас гаралтай гэсэн ОХУ-аас Европын Холбооны дэргэд суугаа байнгын төлөөлөгч Владимир Чижовын таамгийг доромжлол хэмээн нэрлэсэн байна. Чижов тэрхүү бодисыг Портон Даун хот дахь Британийн батлан хамгаалах яамны лабораторийнх байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. шинжлэх ухаан, цэрэг техникийн энэ лаборатори нь Солсбери хотоос 12 хан км ийн зайд оршдогийг нь онцлон тэмдэглэж байсан.

Харин ОХУ сэтгэцэд нөлөөлдөг энэ бодисыг тээвэрлэх аргуудыг судалж байсан төдийгүй Новичок хэмээн нэрлэсэн энэ бодисын нөөцийг бүрдүүлсэн гэх сүүлийн 10 гаруй жилийн туршид цуглуулсан баримт Их Британид бий гэдгийг Борис Жонсон Би Би Сид өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн ойрын хугацаанд Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Британийн дипломатуудыг албадан хөөж, Санкт-Петербург дэх Ерөнхий консулын газрыг хаан, Орос дахь Британийн зөвлөлийн үйл ажиллагааг зогсоосны хариуд тус улсын эсрэг дахин нэмэлт хориг арга хэмжээ авахаа шийдвэрлэнэ гэдгийг мэдээлсэн юм. Энэ хооронд Москва л хариу алхмууд авч байж Лондоныг химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдэд хандуулсан хэмээн ОХУ-ын Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко мэдэгдээд байна.

Мөн тэрээр Скрипалийн охин Юлия Скрипаль ОХУ-ын иргэн учир Оросыг мөрдөн шалгах ажиллагаандаа оролцуулах ёстойг сануулсан байна. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор шахалт дарамт үзүүлж байгаад нь цогц хариуг Москва өгч чадна шүү хэмээн хатагтай Матвиенко анхааруулсан байна.


Хуваалцах