Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж байна

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж эхэлсэн байна. Тэд Сирийн энэ хотод химийн зэвсэг ашигласан халдлага гарсан эсэхийг мөрдөн шалгах юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж байна
Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж эхэлсэн байна. Тэд Сирийн энэ хотод химийн зэвсэг ашигласан халдлага гарсан эсэхийг мөрдөн шалгах юм.

Үүний тулд химийн зэвсгийн халдлага гарсан гэх газарт үзлэг шалгалт хийж дээж авч, энэ халдлагыг үйлдэхдээ ашигласан байж болох зэвсгийн үлдэгдлийг илрүүлэх, халдлагад өртсөн хүмүүсийн биологийн материалд шинжилгээ хийх, амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийх юм байна.

Энэ хооронд Их Британи улс НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандаж Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд 24 цагийн дотор Дума хот дахь химийн зэвсгийн халдлагын мөрдөн шалгах ажиллагааны явцыг танилцуул гэсэн хүсэлт гаргасан байна. АНУ, Их Британийн тал олон улсын шинжээчдийг Дума хотод нэвтрүүлэхгүй байна.

Сирийн эрх баригчид ОХУ-ын дэмжлэгтэйгээр хэргийн газарт халдлагын ул мөрийг устгаж байна гэж буруутгаж байсан юм. Харин Сирийн болон ОХУ-ын эрх баригчид олон улсын шинжээчдийг бодит үнэнийг олж тогтоогоосой гэж хүсэж байгаа учир бүх талын дэмжлэг, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсээр байна.

Хуваалцах