Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Химийн зэвсгийн асуудлаас илүү зэвсэгт мөргөлдөөнд анхаарал хандуулахыг хүсчээ

Химийн зэвсгийн асуудлаас илүү зэвсэгт мөргөлдөөнд анхаарал хандуулахыг хүсчээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн зэвсгийн асуудлаас илүү зэвсэгт мөргөлдөөнд анхаарал хандуулахыг хүсчээ
Химийн зэвсгийн асуудлаас илүү зэвсэгт мөргөлдөөнд анхаарал хандуулахыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Сирийн сөрөг хүчин олон улсын хамтын нийгэмлэгт хандан химийн зэвсгийн асуудлаас илүүтэй хэдэн арван мянган иргэдийн амь насыг егүүтгэж байгаа мөргөлдөөнийг болиулахад анхаарлаа хандуулахыг шаардаж байгаагаа Мягмар гарагт илэрхийллээ. 100 мянга гаруй хүн амь насаа алдаж, хэдэн сая иргэд эх орноосоо дүрвэн гарч, өдөр бүр 200 мянга гаруй хоригдлууд кодлуулан дарамтлуулж байгаа энэ аймшигт хэрэгт цэг тавих цаг болсон гэж Сирийн “Үндсэний эвслийн төлөөлөгч” Монзер Макхоус Парис хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Тэрээр энэ мэдэгдлээ ОХУ Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх тухай санал гаргасны дараагаар хийсэн байна. ОХУ-ын энэ санаачлага нь цэргийн цохилт өгөх цаг хугацааг хойшлуулах улс төрийн арга эвийг хайсан явдал гэдгийг тэрээр дурьдсаны дээр Дамаскийн эрх баригчдыг агаарын дайралтаас бултуулах аргачлал хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах