Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Хино" компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татна

Япон улсын ачааны автомашин үйлдвэрлэгч Хино компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татах тухайгаа мэдэгдлээ. Учир нь тус компаниас 2006 оноос 2016 оны хооронд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хино" компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татна
"Хино" компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татна. Зураг: МҮОНРТ

Япон улсын ачааны автомашин үйлдвэрлэгч Хино компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татах тухайгаа мэдэгдлээ. Учир нь тус компаниас 2006 оноос 2016 оны хооронд автомашины зах зээл дээр гаргаад байсан Хино Дутро болон бусад 7 загварт тоормос болон бусад эд ангийн ажиллагааны доголдлоос болж ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргажээ.

Энэ тухай Японы зам тээврийн яамнаас мөн мэдэгдэл гаргаад байгаа юм байна. Яамны зүгээс мэдэгдэж байгаагаар бол, Хино автомашины тормосны үйл ажиллагаа гэнэт доголдох, тормос барихгүй сулрах зэрэг яг нэг ижил доголдол тус компанийн үйлдвэрлэсэн машинаас хэд хэдэн тохиолдол илэрсэн учраас ийнхүү зах зээлээс эргүүлэн татахаар болсон тухайгаа тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн тоормосны үйл ажиллагаа доголдсоны улмаас 13 осол аваар гарсан тухай мөн мэдээлж байгаа. Өнгөрөгч 2013 онд л гэхэд, Хино ачааны автомашины тоормосны үйл ажиллагаа доголдож, машин зогсож чадалгүй байшин мөргөн зогсчээ.

Үүний улмаас нэг эмэгтэй хүнд бэртсэн тохиолдол мөн гарч байсан байна. Хино компанийн зүгээс ачааны машинуудаа татах арга хэмжээ авч байгаагаас гадна, тус машиныг хэрэглэдэг жолоочдоос тормос хэр ажиллаж байна, машины явах эд ангид ямар нэгэн доголдол өмнө нь гарч байсан талаар асууж, тодруулж, судалгаа явуулж байгаа юм байна.

Хуваалцах