Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хирошима хотод хөрсний гулгалт үүсчээ

Киодо агентлагийн мэдээлснээр хөрсний гулгалтаас үүдсэн нурангид 39 хүн дарагдаж нас барсан байна. Мөн 10 орчим хүн сураггүй болжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хирошима хотод хөрсний гулгалт үүсчээ
Хирошима хотод хөрсний гулгалт үүсчээ. Зураг: МҮОНРТ

Японы Хирошима хотод үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсчээ. Киодо агентлагийн мэдээлснээр хөрсний гулгалтаас үүдсэн нурангид 39 хүн дарагдаж нас барсан байна. Мөн 10 орчим хүн сураггүй болжээ. Хүн амын суурьшил ихтэй дүүрэгт хөрсний гулгалт болсон учир хохирогчдын тоо цаашид өсч магадгүй тухай албаны эх сурвалж өгүүлсэн байна. Хирошима хотын дарга Кацуми Мацуй “Нүүлгэн шилжүүлэлт хийх тухай зааврыг хожимдож өгснөөр хохирол их гарлаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж учир байдлыг тодруулах болно” гэж ярьжээ.

Хуваалцах