Хитер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа
АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр энэ албан тушаалаас
Мэдээллийн алба

АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч ХитерНауэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр энэ албан тушаалаас татгалзаж байгаа шалтгаанаа гэр бүлд нь ирж байгаа дарамт шахалтын улмаас энэ өрсөлдөөнөөс татгалзаж байгаа гэж тайлбарлажээ. АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп тус улсаас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч ХитерНауэртийн нэрийг дэвшүүлж байгаагаа өнгөрсөн 11-р сард мэдэгдэж байсан юм.
Цагаан ордон НауэртыгТрампын засаг захиргааны гадаад бодлогыг хамгаалах чадамжтай хүн гэж тооцож нэрийг нь дэвшүүлжээ гэж шинжээчид дүгнэж байсан юм. НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч НиккиХейли өнгөрсөн 10-р сард огцорч байгаагаа мэдэгдсэнээс хойш энэ албан тушаал сул байгаа юм. ХезерНауэрт нэлээд удаан хугацаанд телевизийн “Фоксньюс” болон “Эн-Би-Си” сувагт ажиллаж байсан бөгөөд хэрвээ тэрбээр нэрээ татаагүй бол Америкийн Сенат энэ эмэгтэйг дэмжихэд бэлэн байлаа. ХезерНауэрт 2017 оны 4-р сард Трампын засаг захиргаанд төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн даргаар орж ирж байсан бөгөөд тухайн үед төрийн департаментыг РексТиллерсон даргалж байсан.
Шинэ төрийн нарийн бичгийн дарга МайкПомпеоНауэртийг олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн өөрийн орлогч хүртэл дээш ахиулсан. Үүнээс гадна ХезерНауэрт ерөнхийлөгчийн зөвлөх ИванкаТрамп болон түүний нөхөр ЖаредКушнертэй сайн харилцаатай байдаг юм байна.


















