Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Холбооны бүгд найрамдах Герман улсад ажлын айлчлал хийнэ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Герман улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Холбооны бүгд найрамдах Герман улсад ажлын айлчлал хийнэ
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Холбооны бүгд найрамдах Герман улсад ажлын айлчлал хийнэ. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Герман улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ сарын 14-19-ний өдрүүдэд хийгдэх уг айлчлалын хүрээнд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Блезертэй уулзаж цаашид ХХАА-н салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.

Мөн ХАА-н даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниудтай уулзалт хийх, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх, Холбооны сортын агентлагтай уулзалт зохион байгуулах, 2017 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцоно.

Түүнчлэн Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хуралд оролцож төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Хуваалцах