Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮ-ийн дэд сайд “Монгол-Оросын хамтын ажиллагаа–2016” эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол-Оросын хамтын ажиллагаа–2016” эдийн засгийн чуулга уулзалт боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮ-ийн дэд сайд “Монгол-Оросын хамтын ажиллагаа–2016” эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо
ХХААХҮ-ийн дэд сайд “Монгол-Оросын хамтын ажиллагаа–2016” эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол-Оросын хамтын ажиллагаа–2016” эдийн засгийн чуулга уулзалт боллоо.

Тус чуулга уулзалтад Монголын хөдөө аж ахуйн салбарыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Айлчлалын үеэр ОХУ-ын Холбооны зөвлөлийн эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашников, Новосибирск хотын дарга А.Е.Локоть, Новосибирск мужийн амбан захирагч В.Ф.Городецкий нартай зохион байгуулсан хоёр талын уулзалтууд болон Новосибирск мужийн Захиргаатай хийсэн дугуй ширээний уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож Монгол-Оросын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон юм.

Мөн 10 дугаар сарын 28-ний өдөр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монгол-Сибирийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвтэй салбар хуралдааныг монголын талаас ахлан, хамтын ажиллагааны санал дэвшүүлэх хэлэлцүүлгийг удирдсан байна.

Салбар хуралдааны үр дүнд 10 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын “Шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв” болон Завхан аймгийн захиргаа, ОХУ-ын “СибБиоГаз” ХХК-тай гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, талууд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гаралтай органик хог хаягдлыг боловсруулж эрчим хүч гаргах шинэ эко технологийг Монгол Улсад нэвтрүүлэн нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.Мөн баруун таван аймгаас малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар хамтарч ажиллахаар болов.

Мөн баруун бүсийн аймгуудаас малын гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ-руу экспортлох асуудлыг хөндөж, цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: ХХААХҮ

Хуваалцах