ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле хаваржилтын талаар мэдээлэл хийлээ
ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өчигдөр зохион байгуулав.
Мэдээллийн алба

ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өчигдөр зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, тариалалтын бэлтгэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле хаваржилтын өнөөгийн байдал, мал төлөлт, хаврын тариалалтын бэлтгэл ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
ХХААХЯ өнгөрсөн онд 454.4 мянган тонн үр тариа, үүнээс 436.5 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлж ажилласан болно.Энэ онд 387.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.7 мянган га-д улаанбуудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 478.4 мянган га-д тариалалт хийж 508.1 мянган тонн үр тариа, үүнээс 487.2 мянган тонн улаанбуудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн тосны ургамал, 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодын ургацаас хангаж 386.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг 884.0 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.Тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 39.2 мянган тонн, ТЭДС болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 7.9 мянган тонн, нийтдээ 47.1 мянган тонн үрийн нөөц бүрдүүлснээр 10.0 мянган тонн үр дутагдахаар байна. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 10.0 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд зөвшөөрөл олгож үрийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн ТЭДС-гаас тариалалтад зориулан гаргах үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр төлөвлөж байна.Хөрсний үржил шимийг хамгаалах, доройтлоос сэргийлэх, нэгжийн ургацыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор хэрэгцээт ургамал хамгааллын бодис, бордоог ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэх төлбөрийг намрын ургацаас буудайгаар барагдуулах нөхцөлтэйгээр зээлээр олгож тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулахаар төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна.Техник шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нийтдээ 24.5 сая ам долларын үнэ бүхий 50-165 морины хүчтэй трактор, хадлан, таримал тэжээлийн зориулалттай иж бүрдэл техник, усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийн гэрээ байгуулан 7-12 жилийн хугацаанд буудайгаар болон мөнгөн хэлбэрээр барагдуулах нөхцөлтэйгээр борлуулахаар төлөвлөж байна.ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр 3.0 сая еврогийн үнийн дүнтэй 10 нэр төрлийн 97 ширхэг техник, тоног төхөөрөмжийг 2018 оны намар нийлүүлж 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэх төлбөрийг 5 жилийн хугацаанд буудайгаар барагдуулах нөхцөлтэйгөөр борлуулж байна.2019 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар төллөх эх малын 2.2 хувь 683.0 мянган хээлтэгч төллөж 661.2 мянган төл бойжиж байна. / Мал төллөлт, төл бойжилт, малын зүй бус хорогдлын мэдээг дараах хүснэгтэд үзүүлэв./ Нэгдүгээр хүснэгтд/дАймгийн нэрМал төллөлт, төл бойжилт /тол/Зүй бус хорогдол /тол/Нийт хээлтэгчТөллөсөн хээлтэгчБойжиж буй төлТөл бойжилтын хувьМал төллөлтийн хувьОны эхний нийт малНийт хорогдолЭзлэх хувь1Архангай2364979223292200498.50.9548203457360.12Баянөлгий914738493474797292.45.42166917298541.43Баянхонгор1955101751357386797.83.8424440182260.24Булган1565359504115008899.40.0330549526580.15Говьалтай1570848757677382897.74.83513365188910.56Говьсүмбэр42750000.07Дархан-Уул14944210941094100.00.7306014390.08Дорноговь929078299522983099.83.221471641920.09Дорнод237780000.010Дундговь16535574851148510100.02.93825941230.011Завхан150137613372997584.00.7355541186780.212Орхон55173923923100.01.7114350200.013Өвөрхангай2383747524665127498.52.2546134660900.114Өмнөговь11504615712557125100.05.02598440440.015Сүхбаатар16333023473346599.80.2371681114130.016Сэлэнгэ7248893244732647100.44.515400366010.017Төв2188623172391724799.80.8458240000.018Увс1416966833897577687.35.93175275533811.719Ховд1426862490084481495.73.43146408611291.920Хөвсгөл2545636104041029479.20.45710365109130.221Хэнтий2179582106031053399.40.5464490752450.122Улаанбаатар4118000Дүн2830971968299566126697.92.2664541802131330.3Хүснэгтээс үзэхэд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад 18891-61129 толгой мал, үүнээс Ховд аймагт 61129 толгой мал хорогдсон байна. Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу ХХААХҮ-ийн сайдын Албан даалгавар, зөвлөмж, аймгуудын Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын захирамж, мал мах бэлтгэх хангуулах төлөвлөгөө, бэлтгэл хангасан ажлын үр дүнгийн тухай тайланг нэгтгэж Засгийн газарт танилцуулсан. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагдсан дүн гарсан. Өнгөрсөн жил бүх түвшинд бэлтгэлээ сайн хангаж өвлийг өнтэй даваад байна. Энэ өвөл цас бага орсонтой холбоотой ихэнх нутгаар хуурайшилт их байна. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Ховд, Орхон, Өвөрхангай аймгийн зарим сумд цастай байна. Тухайлбал Увс аймгийн 19 сумаас Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай зэрэг 3 сум цас багатай, бусад сумдын нутаг цасан бүрхүүлтэй байгаа юм. Мөн Ховд аймгийн нутгийн 70 гаруй хувь, Баян-Өлгий аймгийн ихэнх хэсэг цасан бүрхүүлтэй байна. Эдгээр аймагт орсон цас байгалийн усны ихээхэн нөөц гэж үзэж цасыг дарж, цаашид хаврын шар усыг хуримтлуулах боломжтой юм. Эдгээрээс бусад аймагт өвөл цас бага орсны улмаас хуурайшилт харьцангуй өндөр байна. Булган аймгийн 16 сумын 10 суманд, Сэлэнгэ аймгийн 15 суманд, Сүхбаатар аймагт хуурайшилтын зэрэг өндөр байна. Ээлжит цахим хурлын үеэр орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.Өнгөрсөн сарын 21-нд бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутагт юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгөв.


















