Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮЯ улирал тутам “Нээлттэй мэдээллийн цаг"-ийг зохион байгуулна

ХХААХҮЯ-наас санаачлан салбарын мэдээ мэдээллийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, олон нийтэд ил тод, нээлттэй өгч байх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮЯ улирал тутам “Нээлттэй мэдээллийн цаг"-ийг зохион байгуулна
ХХААХҮЯ улирал тутам “Нээлттэй мэдээллийн цаг"-ийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ-наас санаачлан салбарын мэдээ мэдээллийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, олон нийтэд ил тод, нээлттэй өгч байх зорилгоор “Нээлттэй мэдээллийг цаг” уулзалтыг өнөөдөр анх удаа зохион байгууллаа.

Уулзалтад сайд З.Мэндсайхан, дэд сайд Г.Батсуурь, яамны газар, хэлтэс болон харьяа байгууллагын дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сэтгүүлчдийн сонирхсон чиглэлээр мэдээлэл өгч ажиллав.

Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэл, энэ жилийн ажлын үр дүн; хүнсний хангамжийг тогтворжуулах чиглэлээр хийж буй ажлууд; өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил; боловсруулах буюу хөнгөн үйлдвэрлэл; хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн үр дүн; жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого; Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулж зохион байгуулсан ажлууд гэх зэргээр цаг үеийн бүхий л асуудлыг багтаан ярилцаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Хуваалцах