Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХОАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос шилжүүлж эхэлнэ

Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХОАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос шилжүүлж эхэлнэ
ХХОАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос шилжүүлж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт

Тэгвэл энэ жил нийтдээ хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар материалаа бүрдүүлэн өгсөн байна.

Үүнээс:

Орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлжээ.

Нийслэлийн татварын албанаас орон сууц болон сургалтын төлбөрийн буцаалт авах иргэдийн материалыг хянаж нягтлаад, буцаалт авах эрх үүссэн эхний ээлжийн 20 мянган иргэний материалыг Төрийн сан руу илгээжээ.

Буцаалт авах эрх үүссэн эхний ээлжийн 20 мянган иргэний материалыг Төрийн сан руу илгээжээ

Харин материалаа ирүүлсэн эхний ээлжийн иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкууд руу илгээсэн бөгөөд ирэх долоо хоногт хуваарийн дагуу ирэх долоо хоногоос татварын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.

Хуваалцах