ХНХ-ын сайд А.Ариунзаяа Залуучуудын иргэний нийгмийн сүлжээний төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэв
Залуучуудын иргэний нийгмийн сүлжээний санаачилгаар ХНХЯ-наас мэдээлэл, санал, хүсэлтээ солилцох уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Залуучуудын иргэний нийгмийн сүлжээний санаачилгаар ХНХЯ-наас мэдээлэл, санал, хүсэлт солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Бодлогод залуусын хяналт ТББ, “Сонгуулийн амлалтын хяналт” залуучуудын иргэний нийгмийн сүлжээний Улаанбаатар хот болон орон нутгийн төлөөллүүд оролцов.
Уулзалтаар Залуучуудын иргэний нийгмийн сүлжээний зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилттэй холбоотой өөрсдийн боловсруулсан зөвлөмжийн талаар мэдээлэл солилцлоо. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, ээлтэй аюулгүй орчин зэрэг эмэгтэйчүүд, залуучуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дээрх сэдвийн хүрээнд Дорноговь, Баян-Өлгий, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын түвшинд судалгаа, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, залуучуудын дуу хоолой болон ажиллаж байгаа юм байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


















