Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХНХЯ-ны харьяа “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв” 43 дахь эрдмийн баяраа тэмдэглэлээ

ХНХЯ-ны харьяа, Улсын хэмжээнд ганц болох тус сургалтын төв нь зорилтот бүлгийн 15-45 насны иргэдийг суурь боловсролын түвшин, мэргэжил, харъяалал хамааралгүй үнэ төлбөргүй сургах, дотоод гадаад орчны хүртээмжийг бий болгон бүрдүүлснээрээ онцлог юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХНХЯ-ны харьяа “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв” 43 дахь эрдмийн баяраа тэмдэглэлээ
ХНХЯ-ны харьяа “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв” 43 дахь эрдмийн баяраа тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны /ХНХЯ/ харьяа “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн дэргэдэх мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 87 суралцагч нийт 8 мэргэжлээр 1-2,5 жил суралцаж өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Түр сургалт хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтот бүлгийн иргэдэд анх мэргэжил олгож эхэлсэн тус сургалтын төв өдгөө модон эдлэлийн мужаан, хэвлэлийн график дизайнер, тогооч, талх, нарийн боов, үйлдвэрлэлийн технологийн ажилтан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, гар утас телефон аппаратын засварчин, бэлэг дурсгалын зүйл урлаач, киттельчин зэрэг мэргэжлээр боловсрол олгодог бөгөөд мэргэжлээрээ амжилттай суралцаж байгаа суралцагч төгсөхөөсөө өмнө ажлын байртай болох боломжтой ажээ.

Хуваалцах