Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ

Уг тохиолдол 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай туслам

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ
Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.

Уг тохиолдол 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өнөөдөр 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Тодруулах зүйлээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авах аж.

Хуваалцах