Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоакин Феникст “Жокер” киноны дараагийн хоёр ангид тоглох санал хүргүүлэв

“Жокер” киноны 2, 3 дугаар ангийг 2022, 2024 онд үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоакин Феникст “Жокер” киноны дараагийн хоёр ангид тоглох санал хүргүүлэв
Хоакин Феникст “Жокер” киноны дараагийн хоёр ангид тоглох санал хүргүүлэв. Зураг: МҮОНРТ

“Warner Bros” кино компани өнгөрсөн жил нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийхээр болжээ.

Английн “Mirror” сайтад мэдээлснээр кино зохиол бичигдэж эхэлсэн бөгөөд Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникст 50 сая ам.долларын урт хугацааны гэрээний санал хүргүүлжээ. Хоакин анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж уг дүрийг бүтээсэн аж. Гэсэн хэдий ч тэрбээр дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс эргэн ирэх бөгөөд мөн уг кино төслийн багт Брэдли Купер багтжээ.

Ийн дээрх гэрээ хэлцэл амжилттай болвол “Warner Bros” компани “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг 2022, 2024 онд үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж

Ташрамд дуулгахад, “Жокер” кино дэлхий дахинаас нэг тэрбум 74 сая ам.долларын орлого олжээ. Мөн “Жокер” олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа онц сайн үнэлгээ өгсөн байдаг. Түүнчлэн комиксоос сэдэвлэн хийсэн кинонуудаас “Жокер” хамгийн анх Венецийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг авч, Хоакин Феникс , “Оскар”, “Алтан арслан”, “The British Film Academy” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ.

Хуваалцах