Ходака Маруяама сайн дураараа огцрохоос татгалзлаа
Өмнөд Курилыг цэрэг дайны замаар булаан авах тухай хэлсэн үгнээсээ болж “Ниппон Ишин-но Кай” намаасаа хөөгдсөн Японы парламентын доод танхимын гишүүн Ходака Маруяама сайн дураараа огцорч, парламентын гишүүний суудлаа өгөхөөсөө татгалзлаа.
Мэдээллийн алба

Өмнөд Курилыг цэрэг дайны замаар булаан авах тухай хэлсэн үгнээсээ болж “Ниппон Ишин-но Кай” намаасаа хөөгдсөн Японы парламентын доод танхимын гишүүн Ходака Маруяама сайн дураараа огцорч, парламентын гишүүний суудлаа өгөхөөсөө татгалзлаа. Тэрбээр “Эн-Эйч-Кэй” сувагт даваа гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухай мэдэгдлээ.
Ходака Маруяама дайнаас татгалзана гэж заасан Японы Үндсэн хуулийг өөрөө зөрчөөгүй гэжээ. Тэрбээр “Би энэ заалтыг зөрчөөгүй. Учир нь “Дайн хийцгээе ээ” гэж уриалан дуудсан хэлбэрээр яриагүй. Би зүгээр ийм асуулт тавьсан. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн хэрэг биш” гэж мэдэгдсэн байна.
Ходака Маруяама Өмнөд Курилын дөрвөн арал дээр төлөөлөгчдийн хамт айлчлах үеэрээ энэ хэсгийг хүчээр эргүүлэн авахыг дэмжинэ гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Удалгүй хэлсэн үгнээсээ буцаж, тухайн үед бага зэрэг согтуу байснаа хүлээжээ. Энэ явдлын дараа тэрбээр тавдугаар сарын 14-нд намаасаа гарах тухай өргөдөлд гарын үсэг зурсан юм.


















