Хог ачуулах хүсэлтээ гар утаснаасаа илгээнэ
Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс http://clean.ulaanbaatar.mn аппликейшн ажиллаж эхэллээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс http://clean.ulaanbaatar.mn аппликейшн ажиллаж эхэллээ. Иргэд энэ аппликейшныг гар утас, компьютертоо суулгаж, хорооныхоо хог тээврийн машины байршил, хогийн цэгийн талаарх мэдээллийг оршин сууж буй хороо, дүүргийн дэд бүтэц, тохижилтын хэлтэст хандах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэд гар утаснаасаа хог хаягдал ачуулах хүсэлт гаргаж, цэвэрлээгүй хог хаягдлын зургийг дарж, баримтжуулан аппликейшнд байршуулан санал хүсэлтээ илгээж болно гэсэн үг. Ингэснээр таны илгээсэн тухайн сайтад байрших аж. Мөн ТҮК-ийн машинуудад GPS суулгасан учир хэрэглэгчид машин хаана явж байгааг болон улсын дугаар, хурдыг нь харах боломжтой. Хогийн цэгийн талаар мэдээлэл өгөхдөө хамгийн дээд тал нь 3 зураг оруулах боломжтой юм байна. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу эргэн холбогдохын тулд нэр, утасны дугаараа үнэн зөв оруулах шаардлагатай. Хэрэглэгч өөрийн хадгалсан хүсэлтүүдийг харах, өөрчлөх, илгээх болон устгах боломжтой.


















