Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог ангилан хаяж, дахин боловсруулах санаачилгыг хэлэлцэх уулзалт боллоо

Монголын бизнесийн зөвлөлийн Байгаль орчны ажлын хэсэг, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хамтран "Хог ангилан хаяж, дахин боловсруулах санаачилга"-ыг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог ангилан хаяж, дахин боловсруулах санаачилгыг хэлэлцэх уулзалт боллоо
Хог ангилан хаяж, дахин боловсруулах санаачилгыг хэлэлцэх уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын бизнесийн зөвлөлийн Байгаль орчны ажлын хэсэг, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хамтран "Хог ангилан хаяж, дахин боловсруулах санаачилга"-ыг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь Улаанбаатар хотын хогны менежментийн чиглэлд хийгдэж буй ажлууд болон хог дахин боловсруулах ажлын төлөвлөгөөтэй танилцаж, хог ангилан хаях санаачилгыг уялдуулах, Монгол Улсад хог хагас болон дахин боловсруулах үйл ажиллагаа ямар түвшинд байгааг мэдээллэж, ангилсан хогийг холбогдох аж ахуйн нэгжүүд рүү нийлүүлэх тал дээр санал солилцох зэрэг асуудлыг агуулсан болно. "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын ахлах мэргэжилтэн Ч.Энхжаргал "Хог хаягдлын менежментийн чиглэлд хийгдэж байгаа ажил болон хог дахин боловсруулах ажлын төлөвлөгөө"-ний талаар уулзалтад оролцогчдод мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.

Хуваалцах