Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог боловсруулах үйлдвэр барина

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Японы Кокүсай Когёог /Kokusai Kogyo/ компанитай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог боловсруулах үйлдвэр барина
Хог боловсруулах үйлдвэр барина. Зураг: МҮОНРТ

БЗД-ийн Засаг даргын Тамгын газар Японы Кокүсай Когёог /Kokusai Kogyo/ компанитай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Гэрээ үзэглэх арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Кокүсай Когёог компанийн Гадаад үйл ажиллагааны газрын Хотын орчны хэлтсийн дарга Коно Ичиро болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг гэрээг үзэглэснээр Баянзүрх дүүрэгт анхны хог боловсруулах, шатаах үйлдвэр бий болох боломжтой бүрдэж байна. Сүүлийн үеийн технологи бүхий уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар орчны бохирдол, хог ангилан ялгалт зэрэг олон асуудлыг шийдэх юм.

Хуваалцах