Хог боловсруулах үйлдвэр барина
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд БНСУ-ын “М Эс Ресурс” ХХК-аас 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр барих саналыг тавьсан байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд БНСУ-ын “М Эс Ресурс” ХХК-аас 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр барих саналыг тавьсан байна. Уг үйлдвэр нь өдөрт 500-1000 тонн хогийг ангилан буталж, ландфилд ашиглах шороо, олон төрлийн дайрга боловсруулах юм байна. Харин тус үйлдвэрийн зүгээс Нарангийн энгэрт 17 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгох, нийслэлээс зарим талаар тусламж дэмжлэгийг хүсчээ. Нийслэлээс жилд нэг сая тонн аж ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал гардаг юм байна.


















