Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог “иддэг” “ховдог зараа”

“Өглөөний клуб” ТББ-ын залуус ажил эрхэлдэггүй 10 гаруй иргэнийг цалинжуулж, хогийн сав хийлгэсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог “иддэг” “ховдог зараа”
Хог “иддэг” “ховдог зараа”. Зураг: МҮОНРТ

“Өглөөний клуб” ТББ-ын залуус Өмнөговь аймгийн төв буюу Даланзадгад суманд 20 орчим хогийн сав хийж, байрлуулжээ. Түүнчлэн иргэдийн сонирхлыг татах, зөв дадал, хэвшил суулгах зорилгоор хогийн саваа “Ховдог зараа” гэж нэрлэсэн аж. Эко залуус дээрх сумын Зүүн сайхан хорооллын зам дагуу “ховдог зараа” суурилуулснаар иргэд хогоо ил, задгай хаяхаа больжээ.

Сонирхуулахад, “Өглөөний клуб” ТББ-ын залуус ажил эрхэлдэггүй 10 гаруй иргэнийг цалинжуулж, хогийн сав хийлгэсэн бөгөөд цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдтэй хамтран хөрөнгө босгож чадвал дээрх санаачилгаа үргэлжлүүлэх юм байна.

Хуваалцах