Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хог хаягдал= мөнгө=бүтээгдэхүүн" төсөл хэрэгжиж байна

“Сан-Оргиу” ХХК 2003 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд анхлан хуванцар хог хаягдал дахин боловсруулж хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж багасгах, дахин ашиглах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хог хаягдал= мөнгө=бүтээгдэхүүн" төсөл хэрэгжиж байна
"Хог хаягдал= мөнгө=бүтээгдэхүүн" төсөл хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

“Сан-Оргиу” ХХК 2003 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд анхлан хуванцар хог хаягдал дахин боловсруулж хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлж түүгээрээ хот тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн баялаг бүтээж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани энэ оноос эхлэн "Хог хаягдал= мөнгө=бүтээгдэхүүн" төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго нь аж ахуйн нэгжүүд тус бүртээ нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах их үйлсэд бодит үр дүн бүхий шийдлийг хамтран хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа таван төрлөөр ангилан тушаах бөгөөд тус бүрийн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар өгөх юм байна.

Тухайлбал, ундаа, усны бүх төрлийн сав 130 төгрөг /1кг/, хаягдал гялгар уут 150 төгрөг /1кг/, лааз 200 төгрөг /1кг/, элдэв хуванцар 120 төгрөг /1кг/, шил шилнээс хамаарч үнийн дүн өөрчлөгдөх ажээ.

Хог хаягдлаа ангилан ялгасан иргэд болон аж ахуйн нэгжтэй тус бүр гэрээ байгуулан долоо хоногт нэг удаа түүхий эдийг татан авах юм байна.

Хуваалцах