Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байгуулна
Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Хэрлэн сумын 1-р багийн нутагт байрлах төв хогийн цэгийг түшиглэн хоногт орчим 150-200м³ хатуу хог хаягдлыг ангилан ялгах хүчин чадалтай
Мэдээллийн алба

Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Хэрлэн сумын 1-р багийн нутагт байрлах төв хогийн цэгийг түшиглэн хоногт орчим 150-200м³ хатуу хог хаягдлыг ангилан ялгах хүчин чадалтай “Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр" байгуулахаар төлөвлөөд байна.Энэхүү үйлдвэр нь хог хаягдлыг дахин ашиглах боломжтой ба бусад гэсэн хоёр төрлөөр ангилан ялгана. Хуванцар сав, шилэн сав, лонх, лааз, гялгар уут, цаас зэрэг дахин ашиглах боломжтой хогийг хоёрдогч түүхий эд авах цэгт нийлүүлэх юм.Ингэснээр хогийн цэгт очих хог хаягдлын хэмжээ багасаж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулна гэж үзэж байна.Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байгуулах ажлын хүрээнд 2022 онд:-Цехийн барилга тоосгон ханатай, бетон шалтай, чулуун хөвөн дулаалгатай төмөр карказ дээвэр бүхий 1020м² объект барих.-Цехийн 1020м² барилгыг халаах халаалтын систем мөн халаалтын зуух барих.-Ангилан ялгах ажлын 22кВт-н цахилгаан барбан бүхий 30м урт реминэн туузан дамжуулгын ком төхөөрөмж суурилуулах.-Гадна цахилгаан хангамжийн 10/5/04 кВ-н 250Кв хүчний трансформатор бүхий цахилгааны ерөнхий тэжээлийн шугамын ажлыг тус тус хэрэгжүүлнэ.Цаашид:- Хог хаягдлыг цэвэрлэх бусад ажил үйлчилгээний усан хангамж худаг гаргах.- Хог хаягдлыг дамжуулах туузан дамжуулгын ком төхөөрөмжийг үе шаттай нэмэгдүүлэх.- Хог хаягдлыг боловсруулах болон бусад тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар


















