Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог хаягдлыг ил шатаахын эсрэг төсөл хэрэгжүүлнэ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог хаягдлыг ил шатаахын эсрэг төсөл хэрэгжүүлнэ
Хог хаягдлыг ил шатаахын эсрэг төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд хамгийн боломжит арга технологи ба хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй практик нэвтрүүлэх” бүсийн төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус төслийн семинар өнөөдөр "Блю Скай" зочид буудлын "Топаз" танхимд болж, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Б.Бадрал нар төсөлд гарын үсэг зурлаа. Төсөл нь Камбожи, Лаос, Монгол, Филиппен, Вьетнам улсад таван жилийн хугацаатай хэрэгжиж, хог хаягдлын ил шаталтаас үүсэх онцгой хортой, хүнд хорт хавдар үүсгэдэг, үр удамд нөлөөлдөг бодис болох диоксин, фураны ялгарлыг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. Уг төслийн нээлтээс сэтгүүлч Б.Батбаярын бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах