Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хог хаягдлыг тушааж босгосон хөрөнгөөр тоглоомын талбай байгуулжээ

Цаашдаа залуус "Зүгээр битгий хая" аяны хүрээнд олон нөлөөллийн ажлыг 5 жилийн туршид хийхээр төлөвлөсөн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог хаягдлыг тушааж босгосон хөрөнгөөр тоглоомын талбай байгуулжээ
Хог хаягдлыг тушааж босгосон хөрөнгөөр тоглоомын талбай байгуулжээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Төрийн бус байгууллагын залуучууд хамтран хогийг ангилан ялгаж, түүнийгээ дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Ингэснээр тэд нийтдээ 90 орчим сая төгрөгийн хөрөнгө босгон хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ. Тэд хогийг ялгавал баялаг болдог гэдгийг үгээрээ биш үйлдлээрээ илэрхийлэхээ шийдсэн гэдгээ ярьж байна.

Цаашдаа залуус "Зүгээр битгий хая" аяны хүрээнд олон нөлөөллийн ажлыг 5 жилийн туршид хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах