Хог хаягдлын 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна
Улсын хэмжээнд нэг жилд 3.4 сая тонн хог үүсдэг. Үүний 1.5 сая тонн буюу 50 хувийг нь дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа бий.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд нэг жилд 3.4 сая тонн хог үүсдэг. Үүний 1.5 сая тонн буюу 50 хувийг нь дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа бий. Гэвч өнөөдрийн байдлаар нийт хог хаягдлын 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна. Үүнд иргэд, албан байгууллагууд хогоо ангилж хаядаггүй байдал шууд нөлөөлдөг.
Тиймээс Байгаль Орчин аялал жуулчлалын яамнаас Эко төлбөрийн тухай хуулийг санаачлан, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн н.Оюун ярьж байна.
Хог хаягдлын эко төлбөрийн тухай хуулийг маргааш болох "Хог хаягдлын менежмент үндэсний чуулган"-д танилцуулж хэлэлцүүлнэ.


















