Хог хаягдлын шинэ бүс байгуулахыг эсэргүүцэгчдийн жагсаал Москвад боллоо
Оросын Архангельск мужид барилгын хог хаягдлын томоохон цэг байгуулахыг эсэргүүцэгчид өчигдөр Москва хотноо жагссан байна. Мянга орчим хүн эсэргүүцлийн энэ жагсаалд оролцсоныг зохион байгуулагчид нь мэдээлсэн юм.
Мэдээллийн алба

Москва хотын Суворовийн нэрэмжит талбайд болсон энэ жагсаал цуглааныг сөрөг хүчний зохион байгуулах хорооноос санаачлан зохион байгуулсан байна. Үүнд өөр Орос, Новороссия, Зүүний фронт, ажил хэрэгч нам зэрэг нам эвслийнхэн нэгддэг байна. Жагсаалд оролцогчид Москва болон Архангельск мужийн эрх баригчдад хандаж Москва мужийн дүүргүүдийн хог хаягдлыг цуглуулж, боловсруулах цогцолбор бүхий төвлөрсөн цэг барих ажлаа зогсоохыг шаардсан байна. Архангельск мужийн Шиес станцад хогын энэ төвлөрсөн цэг цогцолборыг барих юм. Тус станц нь томоохон хотуудаас зайтай оршдог, хамгийн ойрын суурин газар л гэхэд 35 км-ийн зайтай Урдома тосгон юм байна.