Хог хаягдлын цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгожээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Солонго төв байгуулагдаад 10 гаруй жил болж байна.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Солонго төв байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Тэд энэ хугацаанд хөгжлийн бэрхшээтэй хүүхдүүдэд бие даах чадвар, нийгмийн харилцаа, биеийн хөгжил, амьдрах ухааны чиглэлээр хичээл зааж сургасаар ирсэн. Энэ төвийн багш, ажилчид хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд анхаарч хогийн цэг байсан талбайг цэвэрлэж, тоглоомын талбай болгон тохижуулсан байна.
Өнөөдөр ашиглалтад оруулж байгаа энэ хүүхдийг тоглоомын талбайн хэмжээ 192 метр квадрат. Талбайг засч, тохижуулахад сургуулийн багш, ажилчдаас гадна барилгын компанийн ажилчид туслаж дэмжсэн байна.

Солонго төвийнхөн хүүхдүүдээ хүнд, илүү хүнд, сул биетэй, сурах боломжтой гэж дөрөв ангилан хичээллэж байгаа юм байна. Энд хэл засал, биеийн тамир, хөдөлгөөн засал, гар урлал, амьдрах ухаан гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр сургалтаа явуулж байна. Үүнээс гадна сурах боломжгүй, асаргаа шаардсан хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдэд тусгай анги гарган асарч сувилдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа сувилгаа их шаардагддаг. Солонго төвийн есөн багш, ажилтан хүүхэд бүртээ тус дэм үзүүлж, амьдрах ухаанд суралцуулахыг зорин ажиллаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















