Хог хаясан жолооч нарыг 192.000 төгрөгөөр торгов
Тус захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын хог хаягдлыг тогтоогдсон цэгт буулгах шаардлагыг хангуулж, зөрчил дутагдлыг илрүүлэн, таслан зогсоох, хяналт тавих шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст
Мэдээллийн алба

Урин дулааны улиралд барилга угсралтын ажил идэвхжсэнээс үүдэлтэйгээр аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөлгүй газар барилгын гаралтай хог хаях нь нэмэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргасан байна.
Тус захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын хог хаягдлыг тогтоогдсон цэгт буулгах шаардлагыг хангуулж, зөрчил дутагдлыг илрүүлэн, таслан зогсоох, хяналт тавих шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран явууллаа.
Ингэснээр 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бүс нутагт “73-64УБО, 91-12 УНЗ,16-79 УНӨ, 11-26 УБР, 33-27 УНН, 34-17 УНЭ, 50-38 УНС, 34-17 УНЭ, 03-29 УНМ, 36-31 УНТ , 46-15 УНБ, 09-97 УБО, 51-12 УНП, 72-75 УБИ, 98-60 УБИ” улсын дугаартай машинтай иргэд барилгын шороо асгаж байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээ авсан байна.
Барилгын суурийн шороо, хог хаягдлыг тээвэрлэж, зөвшөөрөгдөөгүй болон зориулалтын бус газар хаясан машин жолооч нарынх нь бичиг баримтыг хураан авч, холбогдох хуулийн дагуу нэг машины жолоочид 192.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.


















