Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог, өвсийг ил задгай шатаахгүй байхыг зөвлөж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог, өвсийг ил задгай шатаахгүй байхыг зөвлөж байна
Хог, өвсийг ил задгай шатаахгүй байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.Иймд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах