Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

Баянзүрх дүүргийн Иргэний танхим санаачлан “Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө
“Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Иргэний танхим санаачлан “Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Нийтлэг Үйлчилгээний Газар-4” -ийн ажилтан албан хаагчид болон иргэний танхимын төлөөлөл оролцсон байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогсод хоггүй дүүрэг болоход иргэд юунд анхаарах талаар санал бодлоо хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Мөн ахуйн хог хаягдлыг зориулалтын уутанд хийж хэвших, хороодын хэсгийн ахлагч энэ асуудалд “Нийтлэг Үйлчилгээний Газар”-ын байцаагч нартай графикийн дагуу нягт хамтран ажиллах , хог хаягдалгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгээс “Амьдрах сайхан орчин хайж байхаар, байгаа орчноо өөрчилье” гэсэн уриа гарган, холбогдох албаныхан хамтарч ажиллахаар боллоо.

Түлхүүр үг:“Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө
Хуваалцах