“Хоггүй хот айл” аян зохион байгуулжээ
Хог хаягдлын тухай хуулийн гарын авлага, санамж бичиг зэрэг сурталчилгааны материал тарааж, хог хаягдал хаяхгүй байх гэрээ байгуулсан айл өрхийн гэрээг дүгнэжээ
Мэдээллийн алба

Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас энэ сард Дархан цаазат газрын орчны болон хязгаарлалтын бүсэд хаваржиж байгаа айл өрхийн дунд "Хоггүй хот айл" аяныг зарлан явуулж байна. Энэ хүрээнд малчдад байгальд ил задгай хог хаягдал хаяхгүй байх, нүүж буухдаа бууриа сайтар цэвэрлэж байх, үнс, хог хаягдлын нэг цэгтэй байх, хог хаягдлаа шатаахдаа ой хээрийн түймэр гарах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг шаардлага хүргүүлж байгаа аж. Тодруулбал, дээрх аяны хүрээнд хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид энэ сарын 14-20-нд Увс нуурын ДЦГ-ын Торхилог, Хөндлөн, Улаангом, Тэс хэсэгт хаваржиж байгаа малчин айл өрхөд Хог хаягдлын тухай хуулийн гарын авлага, санамж бичиг зэрэг сурталчилгааны материал тарааж, хог хаягдал хаяхгүй байх гэрээ байгуулсан айл өрхийн гэрээг дүгнэжээ.


















