Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Японы “Жайка” Олон улсын байгууллагын “Нийтийн үйлчилгээний нэгтгэл”-ийн сайн дурын гишүүдтэй хамтран “Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Японы “Жайка” олон улсын байгууллагын “Нийтийн үйлчилгээний нэгтгэл”-ийн сайн дурын гишүүдтэй хамтран “Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөр нийслэлийн 16 дугаар сургуулиас эхлэн хэрэгжих юм. Ингэснээр хог хаягдлын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох давхар зорилготой энэхүү хөтөлбөрөөр анги хамт олны дунд хоёрдогч түүхий эд цуглуулах уралдаан зохион байгуулж, сурагчдын цуглуулсан хуванцар сав, шил, лаазыг худалдан авч, урамшуулал олгох юм байна. Цаашид нийслэлийн бусад сургуулиудад хэрэгжүүлэх аж.

Түлхүүр үг:“Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Хуваалцах