Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хоггүй Цагаан сар" уриа дэвшүүллээ

Орхон аймгийн Хот тохижуулах газраас “Хоггүй Цагаан сар” уриатайгаар Сар шинийн баяраас өмнө айл өрхийн хог хаягдлыг ачиж, тээвэрлэж дуусгах зорилго тавин ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хоггүй Цагаан сар" уриа дэвшүүллээ
"Хоггүй Цагаан сар" уриа дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Хот тохижуулах газраас “Хоггүй Цагаан сар” уриатайгаар Сар шинийн баяраас өмнө айл өрхийн хог хаягдлыг ачиж, тээвэрлэж дуусгах зорилго тавин ажиллаж байна. Гэр хорооллын багуудын айл өрхийн хог хаягдал ачилт тээвэрлэлтийн хоёр бригад гарган ажиллаж байгаа бөгөөд Шанд, Даваат багийн хог хаягдлыг өнгөрөгч долоо хоногт ачиж дуусгажээ.

Харин орон сууцны хорооллын айл өрхүүдийн 512 шоо метр, ААН байгууллагуудаас 112 шоо метр хог хаягдлыг тээвэрлэж, 155 золбин нохой, муурыг устгажээ.

Булган явах зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан зургаан ширхэг самбарыг буулгасан бол зам, тайлбайн үйлчилгээний хэсэг 1200 га талбайн хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Хуваалцах