Хогийн цэгийн жалганд уурхайн ам гаргасан зөрчил илэрчээ
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Уурхайн эдэлбэр газарт хууль бус нүүрс олборлолт, малталт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг илрүүлэх, хяналт тавьж таслан зогсоох эргэлт хийх
Мэдээллийн алба

Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Уурхайн эдэлбэр газарт хууль бус нүүрс олборлолт, малталт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг илрүүлэх, хяналт тавьж таслан зогсоох эргэлт хийх хуваарийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Хяналт, шалгалтын явцад төв хогийн цэгийн жалганд уурхайн ам гаргаж, цахилгааны холболтыг хийж бэлэн болгосон зөрчил илэрчээ. Иймд тус уурхайн цахилгааны шит, лебятокийг лацдаж, хариуцах эзнийг нь олж тогтоох хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.


















