Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахаар болжээ

Санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60.4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн бол, 39.6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл үгүй гэсэн хариултыг өгчээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахаар болжээ
Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Хог хаягдлын зориулалтын ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал асуулт явуулах тухай тогтоол гаргаж, тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг А/287 дугаар захирамжаар байгуулсан.
Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараах эсэх санал асуулгыг энэ сарын 19-ний бямба гарагт явуулсан. Есөн дүүргийн 152 хорооны 34607 өрхийн төлөөллөөс “Сор гоо” судлаач оюутны клубын 140 оюутан “Хогны зориулалтын уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох иргэдийн санал, асуулт” гэсэн асуулгын цаасыг бөглүүлж авсан байна. Иргэд Та аль дүүрэгт амьдардаг вэ?, Та орон сууц, гэр хорооллын алинд нь амьдардаг вэ?, Та хог хаягдлын зориулалтын ногоон уутыг хэрэглэхийг дэмжиж байна уу гэсэн гурван асуултад хариулжээ.
Санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60.4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн бол, 39.6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл үгүй гэсэн хариултыг өгчээ.
Санал асуулгын нэгтгэсэн дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Хуваалцах