Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хогны уут үйлдвэрлэхэд гурван тэрбум төгрөг зарцуулна

Хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэх ажил явагдаж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хогны уут үйлдвэрлэхэд гурван тэрбум төгрөг зарцуулна
Хогны уут үйлдвэрлэхэд гурван тэрбум төгрөг зарцуулна. Зураг: МҮОНРТ

Хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэх ажил явагдаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Хог хаягдал хийх зориулалтын уут үйлдвэрлэхэд жилд гурван тэрбум төгрөг зарцуулах аж. Тодруулбал, орон сууцны хорооллын 127596 өрхөд нийт 13 сая уут үйлдвэрлэхэд нэг тэрбум 273 сая, гэр хорооллын 189500 өрхөд нийт 19 сая уут үйлдвэрлэхэд нэг тэрбум 890 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Үлдсэн мөнгийг хог хаягдлыг тээвэрлэхэд зарцуулах юм байна. Хог хаягдлын уут үйлдвэрлэх болон зөөж тээвэрлэхэд төсвөөс нэмэлт хөрөнгө авахгүйгээр иргэдийн төлсөн хогны мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэх нийтийн үйлчилгээнд нь зарцуулах юм. Сард нэг өрхөд 15 ширхэг хогны уут олгохоор тооцон тарааж эхэллээ.

Хуваалцах