Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хогны уут үнэгүй тарааж эхэллээ

Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгжүүдэд зориулалтын хогны уут тараах, худалдах ажил өнөөдрөөс эхэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хогны уут үнэгүй тарааж эхэллээ
Хогны уут үнэгүй тарааж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгжүүдэд зориулалтын хогны уут тараах, худалдах ажил өнөөдрөөс эхэлж байна. Нэг айлд сард 15 ширхэг уутыг үнэгүй өгнө. 15 кг-ийн даацтай уутанд айл өрхүүд нэг сарын хугацаанд ахуйн хог хаягдлаа хийх бүрэн боломжтой аж. Харин аж ахуй нэгжүүдэд тус уутыг 95 төгрөгөөр худалдана. Харин энэ уутанд хийгээгүй ахуйн хог хаягдлыг ачихгүй гэж Нийслэлийн тохижолт хог хаягдал удирдлагын хэлтсийн дарга н.Батбаяр ярилаа. Хэрэв ахуйн хог хаягдлаа зориулалтын уутанд хийхгүйгээр ил задгай хаясан тохиолдолд тухайн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно. Харин аж ахуйн нэгжийг энэ хэмжээг 4-5 дахин нэмсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох хуультай гэдгийг албаныхан санууллаа. Хогны уутанд зориулж 3 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн бөгөөд нийт 317 мянган айл өрхөд тараахаар төлөвлөж байна.

Хуваалцах