Хогны уутны талаарх судалгаа авах ажлын хэсэг байгуулагдлаа
Тус ажлын хэсэг иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар энэ сарын 17-ны өдөр 11:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг тарааж буй. Тус хогны ууттай холбоотой асуудлууд нилээд үүссэн учир Нийслэлийн Засаг дарга хогны уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар нийслэлийн иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахаар болсон. Харин өнөөдөр дээрх санал асуулгыг зохион байгуулж явуулах ажлын хэсгийг байгуулагджээ.
Тус ажлын хэсэг иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар энэ сарын 17-ны өдөр 11:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.


















