Хогны уутыг дахин тарааж эхлэв
Өнгөрөгч зургаадугаар сараас хогны уут тараах ажлыг зогсоосон хэдий ч энэ сарын 1-нээс хогны уутыг дахин тарааж эхэлжээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч зургаадугаар сараас хогны уут тараах ажлыг зогсоосон хэдий ч энэ сарын 1-нээс хогны уутыг дахин тарааж эхэлжээ. Гэхдээ өмнө нь хороодоор дамжин тараагддаг байсан хогны уутыг энэ сараас талоноор олгох болсон байна. Тодруулбал, гэр хорооллын иргэд хогны уут авах талоныг харьяа хорооноосоо авч Ус түгээх газарт өгөх бол, орон сууцны оршин суугчид хорооноосоо талоноо авч Сууц өмчлөгчдийн холбоогоороо дамжуулан уутаа авах аж. Нэг өрх сард 15 ширхэг хогны ногоон уут авах боломжтой юм.


















