Хогны уутыг үргэжлүүлэн хэрэглэнэ
Тиймээс иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутны тараалт хэвийн үргэлжлэх ажээ.
Мэдээллийн алба

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс өнгөрсөн оны есдүгээр сараас хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.
Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа.
Энэхүү хогны ногоон уутны тараалтыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд явуулах тогтоолыг НИТХ-аас гуравдугаар сард гаргасан .
Тиймээс иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутны тараалт хэвийн үргэлжлэх ажээ.


















