Хогоо ангилан тушааж, хүүхдүүдийнхээ хуримтлалд нэмэрлэж байна
Улаанбаатар хотод жилдээ хуримтлагддаг хог хаягдлын 90 орчим хувийг хогийн цэгт шууд булж устгаж байна.
Мэдээллийн алба

ЦАГИЙН ХҮРД:Улаанбаатар хотод жилдээ хуримтлагддаг хог хаягдлын 90 орчим хувийг хогийн цэгт шууд булж устгаж байна. Уг нь ангилаад боловсруулж чадвал хогийг баялаг болгох боломж байна. Ингэхийн тулд дан ганц иргэдийн санаачилгад найдах биш хог ангилах орчинг нь бүрдүүлэх, хогийг ачихдаа ч ангилсан байдлаар ачдаг болох тогтолцоог бий болгох асуудалд Цагийн хүрд анхаарлаа хандууллаа.


















