Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг дахин шинэчиллээ
2018 онд гурван улсын баталсан шинэ гэрээнд ажилчдын эрх ашгийг хамгаалах, биологийн гаралтай эм бэлдмэлийн үнийг бууруулах заалтууд нэмж тусган мягмар гарагт баталсан байна.
Мэдээллийн алба

Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг дахин шинэчиллээ. 2018 онд гурван улсын баталсан шинэ гэрээнд ажилчдын эрх ашгийг хамгаалах, биологийн гаралтай эм бэлдмэлийн үнийг бууруулах заалтууд нэмж тусган мягмар гарагт баталсан байна. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, Канадын Ерөнхий сайд Кристя Фриланд, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер нар Мехико хотод цуглаж, гарын үсэг зуржээ.
Энэ өөрчлөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд 1994 оны Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах гэсэн эрмэлзлэлийг парламентаар батлуулах сүүлийн оролдлого гэж хэвлэлүүүд тайлбарлаж байна.
Гэрээг өнгөрөгч 2018 онд шинэчлэн байгуулсан ч, Төлөөлөгчдийн танхим дээр дурдсан гол заалтуудаар өөрчлөлт оруулахыг шаардсан юм. Худалдааны гэрээ хүчин төгөлдөр болохын тулд гурван улсын парламент санал хурааж батлах хэрэгтэй.


















