Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хойд Америкийн хамгийн өндөр уулын нэрийг өөрчиллөө

Цагаан ордноос Хойд Америкийн хамгийн өндөр Мак-Кинли уулын нэрийг Денали болгож өөрчлөхөө мэдэгдлээ гэж Aссошиэйтед пресс /Associated Press/ агентлаг мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Америкийн хамгийн өндөр уулын нэрийг өөрчиллөө
Хойд Америкийн хамгийн өндөр уулын нэрийг өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Цагаан ордноос Хойд Америкийн хамгийн өндөр Мак-Кинли уулын нэрийг Денали болгож өөрчлөхөө мэдэгдлээ гэж Aссошиэйтед пресс /Associated Press/ агентлаг мэдээлж байна. Мак-Кинли уул нь Аляска дахь Денали үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ба уулын өндөр 6168 метр юм. Тэнд оршин суудаг Атабаскийн индианчууд тус оргилыг Денали гэж нэрлэсэн нь аугаа гэдэг утгатай аж.

Уулын нэрийг өөрчлөх шийдвэр тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Аляска дахь албан ёсны айлчлалын үеэр хэрэгжинэ. Дашрамд өгүүлэхэд, XIX зууны сүүлд уулыг АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлигийн нэрээр нэрлэж байсан. Мак-Кинлигийн төрсөн нутаг болох Огайо мужийн улс төрчид уулын нэрийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа юм.

Б.Назкеш

Хуваалцах