Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Хойд Америкийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Канад, Мексикийн удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзалт хийлээ. Жо Байден ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Америкийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж байна
Хойд Америкийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ЖоБайден Канад, Мексикийн удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. ЖоБайден ерөнхийлөгч болсноос хойших Хойд Америкийн удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт юм.

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч ЖоБайден Канадын ерөнхий сайд ЖастинТрюдо, Мексикийн ерөнхийлөгч ЛопезОбрадор нартай ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр төв Америкийн цагаачдын асуудлаар санал зөрөлдөөнтэй хэд хэдэн сэдэв байсан ч удирдагчид эв нэгдлийг эрмэлзэж байгаа аж.

Хойд Америкийн удирдагчдын уулзалт 2016-оноос хойш хийсэн эхний уулзалт бөгөөд Трампын үед хөндийрсөн харилцаа эргэн сэргэх үндэс боллоо гэж удирдагчид онцлон тэмдэглэжээ.

Хуваалцах