Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хойд бүсийн командлалын удирдлага цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцлаа

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагааны Хойд бүсийн командлагч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд бүсийн командлалын удирдлага цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцлаа
Хойд бүсийн командлалын удирдлага цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагааны Хойд бүсийн командлагч бригадын генерал Юргэн Броетз, Олон үндэстний хүчлэн хамгаалалтын батальоны захирагч дэд хурандаа Вольфганг Шроедер болон албаны бусад хүмүүс тавдугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, ахуй хангалттай танилцлаа.

Тэрбээр харуулын цэгүүд болон хүн, техник шалгах цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн алба хаагчидтай уулзаж, үүрэг гүйцэтгэлт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Цэргийн багийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдал, болзошгүй аюул, заналаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Бригадын генерал Юрген Броетз манай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дэлхий нийтээр тархаад буй корона вирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлэн амжилт хүссэн юм.

Эх сурвалж: ЗХЖШ

Хуваалцах