Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хойд чиглэлд зам мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан-Мөрөн сумын хооронд зам засварын ажилтай холбоотойгоор хэсэгчилсэн газарт шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэж байгааг анхаарна уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд чиглэлд зам мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй байна
Хойд чиглэлд зам мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай, Архангай, Хэнтий аймгуудад цаг агаарын байдал хэвийн Сүхбаатар, Дорноговь, Дорнод, ГовьСүмбэр, Баянхонгор, Дундговь аймгуудад цаг агаар, замын нөхцөл хэвийн, тогтуун Төв аймгийн Эрдэнэсант суманд шороон шуургатай Орхон аймаг Хөшөөтийн даваа 2 талдаа гулгаатай Хэнтий аймгийн Жаргалтхаан-Мөрөн сумын хооронд зам засварын ажилтай холбоотойгоор хэсэгчилсэн газарт шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэж байгааг анхаарна уу.

Мөн Завхан аймагт бага зэрэг цас орсон, Увс, Говь-Алтай аймагт цаг агаар хэвийн Ховд аймагт бага зэрэг үүлэрхэг Дархан-Уул аймагт тэнгэр бүрхэг шөнөдөө цас орж болзошгүй төлөвтэй байна!!!

Хойд чиглэлд замын зарим хэсгээр мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!!!

Хуваалцах