Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хойд Солонгос нэр цуутай 10 хүнээ цаазалжээ

Олон улсын хөгжмийн тэмцээнд III байр эзэлж явсан Хойд солонгосын симфони найрал хөгжмийн дуучин, бүжигчин, хөгжимчин, удирдаач нийлсэн 10 хүнийг олон нийтийн өмнө буудан цаазалжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Солонгос нэр цуутай 10 хүнээ цаазалжээ
Хойд Солонгос нэр цуутай 10 хүнээ цаазалжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөгжмийн тэмцээнд III байр эзэлж байсан Хойд Солонгосын симфони найрал хөгжмийн дуучин, бүжигчин, хөгжимчин, удирдаач нийлсэн 10 хүнийг олон нийтийн өмнө буудан цаазалжээ. Тэднийг энэ сарын 17-ны өдөр гэнэт баривчилан саатуулж, цаазыг 20-нд гүйцэтгэсэн байна.

Улсынхаа урдаа барьдаг нэр хүндтэй нэр бүхий 10 хүний дунд Их Удирдагч Ким Чен Уний анхны найз бүсгүй байсан дуучин Хён Сун Уол байжээ. Тэднийг өөрсдийнхөө тоглосон порно киног хуурцаганд хуулж олон нийтэд дамлан худалдах гэж байсан гэсэн үндэслэлээр буруутган ийнхүү цаазалсан байна.

Харин тэдний гэр бүлийн хүмүүсийг улс төрийн шоронд тодорхойгүй хугацаагаар хориод байгаа аж.

Дашрамд өгүүлэхэд, тус порно киноны хуулбар БНХАУ-д дамлан худалдагдсан байх магадлал өндөр байгаа хэмээн тус улсын эрх баригчид хардаж буйгаа нуусангүй.

Түүнчлэн цаазыг хаана гүйцэтгэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Түлхүүр үг:Хойд солонгос
Хуваалцах